Эхлэл - Нийслэл - Хот дүүрэг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2011 оны 11 сарын 7

Нэг цэгийн үйлчилгээний үр дүнг хэлэлцэж эхлэв

“Нэг цонхны үйлчилгээний хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилт” сэдэвт үндэсний зөвлөгөөн болж байна. Хоёр өдөр үргэлжлэх зөвлөгөөнийн үеэр 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, хоёр сум, хоёр хороонд байгуулагдсан ээг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа, алдаа, ололтыг хэлэлцэж, туршлага солилцох юм байна.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Ф.Феллманн, аймаг, дүүргийн Засаг дарга, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн ажилтнууд зэрэг нийт 180 гаруй төлөөлөгч оролцож буй.

Нэг цэгийн үйлчилгээ төслийг Монголын Засгийн газар, Швейцарийн холбооны улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 2007 оноос хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар Нэг цонхны үйлчилгээ байгуулах тухай  дунд хугацааны хөтөлбөрийг  264 дүгээр тогтоолоороо баталсан. Мөн Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг цэгийн үйлчилгээний талаар тусгайлсан заалт оруулжээ.

Нэг цэгийн үйлчилгээ нь төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, иргэдийн цаг зав, эдийн засгийг хэмнэх зорилготой төв юм.

Time.mn cайтын сэтгүүлч Д.Энэрэл

Мэдээний линк: http://city.time.mn/content/1080.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...