Эхлэл - Нийслэл - Хот дүүрэг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2011 оны 11 сарын 8

Дээрхийн гэгээн XIV Далай лам Монголд ирлээ

Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц өчигдөр 22.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж, Монголд найм дахь удаагаа хөл тавилаа. Далай ламыг УИХ-ын нэр бүхий зарим гишүүн, олны танил эрхмүүд, сүсэгтэн олон баяр хөөр, хүндэтгэлтэйгээр угтан авсан юм. Түүний энэ удаагийн айлчлал гурван өдөр үргэлжилнэ. Тэрбээр өнөөдөр Монголын бурхан шашинтны төв  Гандантэгчинлэн хийдэд морилж (Очирдара, Гандан дуган, Дэдоповрон) ламын цогчид өргөх аж. Мөн лам хуврагуудад сургаал айлдана. Түүнчлэн их, дээд сургуулийн оюутнуудад “Шинэ мянганы ёс зүй” сэдвээр лекц унших юм.

Харин лхагва гаригт Дээрхийн гэгээнтэн нисэх дэх 5400 хүний суудалтай Спортын шинэ ордонд сүсэгтэн олонд зориулж Жанрайсиг бурхны авшиг, Цагаан дарь эхийн насны авшиг айлдана. Оюутнуудад сургуулиудаар нь дамжуулан урилгыг тараажээ. Харин сүсэгтэн олонд зориулсан урилгыг өчигдөр үдээс хойш Гандантэгчинлэн хийдэд тараасан аж. Далай лам хэдэн сарын өмнө цунамийн гамшигт өртсөн Японы ард түмэнд 10 хоногийн турш сургаал айлдаж, тэдэнд сэтгэлийн дэм өгөөд Монголыг зорин ирсэн билээ. Түүний айлчлал энэ сарын 11-нд өндөрлөж, Энэтхэг рүү буцах юм байна.

Time.mn сайтын сэтгүүлч Г.Долгорсүрэн




Мэдээний линк: http://city.time.mn/content/1149.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...