Эхлэл - Нийслэл - Нийгэм
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2011 оны 11 сарын 9

Далай лам ном айлдана

Дээрхийн гэгээнтэн ХIV Далай лам Данзанжамц Монголд ирээд хоёр хонож байна. Тэрбээр өнөөдөр 08.30 цагт Монголын бурхан шашинтны төв  Гандантэгчинлэн хийдэд морилон лам хувраг, сүсэгтэн олонтой уулзлаа. Үргэлжлүүлэн их, дээд сургуулийн оюутнуудад “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекцийг Соёлын төв өргөөнд унших юм. Түүний үдээш хойших айлчлалын хөтөлбөр 13.00 цагт эхлэх бөгөөд лам хувраг, сүсэгтэн олонд зориулж, Нисэх дэх Спортын ордонд “Шүтэн барилдлагын магтаал”, “Мөрийн гурван эрхэм” номыг айлдах юм.

Сэтгүүлч: Б.Ариунтуяа

Мэдээний линк: http://city.time.mn/content/1272.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...