Эхлэл - Нийслэл - Нийгэм
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2011 оны 11 сарын 24

Цанын бааз илүү сайжран шинэчлэгдлээ

Үндэсний бүтээн байгуулалт Скай Резорт олон улсын стандартын цанын бааз 3 дахь цанын улирлаа 11  дүгээр сарын 26-нд нээх гэж байна. Энэ жил цаг агаарын байдлаас шалтгаалж харьцангуй орой нээж байгаадаа нийт үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчиж байгаагаас гадна олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлжээ.
Үүний тод жишээ бол цанын бааз энэ жил техник, технологийн хувьд Монголд анх удаа “СМАРТ ГЕЙТ” бүрэн автомат системд шилжихээр энэ улирлаас туршиж эхлээд байгаа ба уг систем нь үйчлүүлэгчид цаасан билет хэрэглэхгүй, бүх мэдээллээ электрон бугуйвчинд оруулж үйлчилгээгээ авах юм байна. Давуу тал нь гэвэл тухайн хэрэглэгч зөвхөн эхний удаа ирээд хувийн дэлгэрэнгүй мэдээллээ оруулснаар дараа дахин үйлчлүүлэхдээ өндөр, гутлын размер зэргээ давтаж бүртгүүлж цаг алдахгүй зөвхөн нэрээ хэлэхэд бүртгэлийн баазаас мэдээлэл нь шууд татагдаж үйлчилгээгээ авахаас гадна байнгын гулгагчид энэ давтамжаараа төрөл бүрийн урамшуулалд хамрагдах, үйлчилгээнүүдээ түргэн шуурхай авах, гадаа удаан дугаарлаж зогсохгүй гэх мэт давуу талуудтай. Бүр цаашилбал дараа дараагийн жилээс утаснаасаа юм уу онлайнаар захиалгаа хийдэг, хаанаас ч манай үйлчилгээг авдаг, өөрийгөө бүртгүүлдэг гээд хязгааргүй боломжууд нээгдэх юм байна.

Үйлчилгээний үнийн хувьд нэмээгүй, харин ч нөгөө талаасаа анх удаа цанаар гулгаж байгаа хүмүүст цанын багш нараар аюулгүй унах, эргэх, хурдаа сааруулах гэх зэрэг анхан шатны зайлшгүй сурах техникүүдийг үнэ төлбөргүй заалгах боломжийг бүрдүүлсэн ба ганц нэгээрээ, гэр бүлээрээ тухайлсан сургалт авбал урьдын адил үнээрээ үйлчилгээгээ авч болно. Гэхдээ энэ боломж зөвхөн энэ улиралд барьж байгаа цанын баазын бэлэг юм байна.
Мөн гүйлтийн цанын замаа илүү сонирхолтой байдлаар засч уртасгах, хэрэглэгчдээ зориулж ресторанаа иж бүрэн шинэчлэх, өндөр зэрэглэлийн үйлчилгээг авахыг хүссэн хүмүүстээ зориулсан VIP lounge байгуулсан гээд томоохон нэмэлт бүтээн байгуулалтуудыг хийж дууссаныг цанын баазын хамт олон онцолж байна.  

Мэдээний линк: http://city.time.mn/content/2336.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...