Эхлэл - Нийслэл - Хот дүүрэг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 6 сарын 12

Туркийн элчин сайд Сүхбаатар дүүрэгт зочиллоо

Өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд эрхэмсэг ноён  Мустафа Сарнычийг дүүргийн Засаг дарга Д.Бадарсан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа иргэддээ ая тухтай амьдрах орчин бүрдүүлэхийн тулд хийж хэрэгжүүлж буй ажлуудаа товч танилцуулсан юм.

Мөн Турк улсын хот дүүргүүдтэй гэрээ байгуулах, хамтран ажиллаж болох тодорхой асуудлууд, тухайлбал, хот тохижилт, соёл боловсролын чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ажиллах талаар санал солилцлоо. 

Т.Жанерке




Мэдээний линк: http://city.time.mn/content/30345.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...