Эхлэл - Нийслэл - Хот дүүрэг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2011 оны 12 сарын 6

Сүхбаатар дүүргийн шүүхэд иргэний 17 хэргийг шийдвэрлэнэ

Сүхбаатар дүүргийн шүүхэд маргааш иргэний 17 хэргийг хянан хэлэлцэж, шүүх ажиллагаа явуулна. Эдгээр хэрэгт Д.Энхзаяагийн нэхэмжлэлтэй “Шар мэдээ”, “Монголын үнэн” сонины газарт холбогдох гэм хорын хохиролд 30 сая төгрөгийг гаргуулах,  Н.Хүрлээгийн нэхэмжлэлтэй Биеийн тамир спортын газарт холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох хэргийг хэлэлцэнэ.  Мөн  “Анод банк” ХК-ийн эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй “Олон овоот гоулд” ХХК, “Монгол газар” ХХК, “ИТОЧУ корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт холбогдох  2.5 тэрбум төгрөг гаргуулах зэрэг иргэний хэргийг шүүх юм байна.  

Б.Ариунаа
    
 

Мэдээний линк: http://city.time.mn/content/3057.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...