Эхлэл - Нийслэл - Хот дүүрэг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 6 сарын 18

Усны гуталгүй хүн хотын төвөөр явах эрхгүй

Зуны улирлын томоохон асуудал нь ус зайлуулах хоо­лой. Ус зайлуулах хоолой нь Улаанбаатар хотод хан­галттай байдаггүй учир 20 хормын аадар бороонд хо­тын ихэнх газрууд үерт авт­даг байдал мөн ч удаан үргэлжилж байна даа.

Бороо орсоны дараа мөнхийн усанд авддаг га­зар бол Чингэлтэй дүүр­гийн нэгдүгээр хороо, Мэр­­гэ­­жилтний 100 дугаар байр­ны арын гудамж. Энэ байрны нэгдүгээр давхарт үйлчилгээний байгуул­лагууд байралдаг. Уг гудам­жинд явган хүний зам гэхээр юм байхгүй. На­рийн за­маар автомашин явган зор­чигчид зэрэгцэн явдаг. Бороо орохоор байдал бүр хэцүүддэг.

Учир нь энэ­­хүү замын хоёр талыг авто машины зогсоолоор ашиг­ладаг. Бороо орсоны дараа явган хүмүүс аж ахуйн нэгжийн үүдний дов­жоо­гоор дамжин явж байгаа харагдсан.

Усанд автсан энэ хэ­сэгт ажиллаж амьдардаг ир­гэдийн ярьж байгаагаар бороо орох тоолонд усанд авдаг. Зарим тохиолдолд ажил руугаа орж чадахаа болдог. Бүр болохгүй бол Үндэсний түүхийн музей­гээр Таг­нуулын Ерөнхий газрын урд замаар тойрдог талаар ч ярьж байв.

Бидний дараагийн оч­сон газар бол МУБИС-ийн төв байрны урд талын зам. Энэ газар байнгын хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Усанд автсан замын хойд хэсгээр нь хүмүүс нэг нэгээрээ цуван гарч байгаа уртаас урт дараа­лал үүссэн байлаа.

Нэг урсгалтай авто машины туслах зам, явган хүний замтай ч яг МУБИС-ийн үүд хэсэг ийнхүү усанд авдаг аж. Яг энэ газраас зүүн тийшээ жаахан яваад Багшийн хөгжлийн ордны урд талд яг иймэрхүү байдлаар усанд автчихсан байв. Ийнхүү 10 минут ши­рүүхэн орсон борооны дараа нийслэлийн төв гу­дамжуудаар явахад нэг иймэрхүү л дүр зураг угтаж байлаа.

Ер нь бороо орсоны да­раа усны гуталтай хүн л зорь­сон га­зартаа саадгүй хү­рэх янз­тай. Усны гуталгүй хүнд явах зам хорвор байгаа нь бо­дит байдлаас харагдаж байна.

Улаанбаатар хотод бай­гаа борооны ус зайлуулах 63.5 км шугам сүлжээг 50-60 жилийн өмнө ЗХУ-ын авто замын мэргэжилтнүүд барьж өгчээ. Түүнээс хойш шинээр зам тавих тоолонд ус зайлуулах хоолой заавал байх ёстой гэдэг шаардлагыг албанынхан нь тавьдаг ч том толгойтой замын ком­­­­­паниуд нь ихэнхдээ ус зайлуулах хоолойгүй хий­дэг.

Зарим нэг хоолой нь стандартын шаардлага хан­гаагүйгээс үерийн ус ормогц л халин мэлтэлзсээр байгаад тог нь ховхорч хог шороо дүүрч улмаар ус зайлуулах утга алддаг нь нууц биш.

Нийслэлийн ундны цэ­вэр усны нөөц дууслаа гэд­гийг мэргэжилтнүүд удаа дараа анхааруулсаар байтал хөрсний усыг хайр гамгүй ашигладаг. Гэтэл байгалийн усаа ашиглах бодлого дут­маг байна. Борооны ус зай­луулах шугам шуудуугаар гарч байгаа ус инженерийн далд шугам сүлжээгээр урс­саар уулын жалга, суваг, шуудуунд хаягддаг гэнэ.

Тухайлбал, Сүхбаатарын талбайн баруун талын шугам гэхэд Дунд голын хажууханд, XIII хороолол орчмынх Сэлбэ, Туул голын ойролцоо жалганд асгардаг байна.

Энэ мэтээр хол замыг туулж хаягддаг учир хувь хүн, албан байгууллагууд замын ус зайлуулах хоолойг хамгаалах нь иргэн бүрийн үүрэг юм. Олон жил яригдаж буй нийслэлийн ус зайлуулах хоолойны асуудлыг хо­тын шинэ удирд­лагууд анхаа­ралдаа вач асуудлыг нэг тийш нь болгомоор байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
Д.Баяржаргал

Мэдээний линк: http://city.time.mn/content/30590.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...