Эхлэл - Нийслэл - Хот дүүрэг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 8 сарын 2

Мишээл экспод үзэсгэлэн худалдаа эхэллээ

Өнөөдөр Мишээл экспод төвд оригнал бараа бүтээгдэхүүний  үзэсгэлэн худалдаа эхэллээ. Тус үзэсгэлэн   энэ сарын 04-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр худалдаа үйлчилгээний салбарт шинээр орж ирж буй импортын барааг танилцуулах юм байна.  
 
Япон, Солонгосын бизнес өдрүүдийн хүрээнд болж буй уг арга хэмжээнд  худалдаа үйлчилгээний 140 гаруй байгууллагууд оролцох бөгөөд брэнд бараа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд танилцуулна.
 
 Тухайлбал, барилгын материал, хүнсний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэндийн нэмэлт тэжээл, гоо сайхны бараа , автомашин сэлбэгийн худалдаа, бүх төрлийн бэлэн хувцас, алт үнэт эдлэл зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүний  худалдаа болно. Мөн номны хямдралтай худалдаа явагдах гэнэ.

Мэдээний линк: http://city.time.mn/content/32619.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...