Эхлэл - Нийслэл - Хот дүүрэг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 10 сарын 24

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын дэргэд олон нийтийн зөвлөл ажиллаж эхлэлээ

Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газар дэргэдээ орон тооны бус Олон нийтийн зөвлөлтэй боллоо. Уг зөвлөл нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд олон нийтийг идэвхитэй оролцуулах, тэдний санал бодлыг тусгах мөн холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар тус байгууллагад зөвлөмж өгөх зорилгоор ажиллах юм. Нийслэлд хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг чанаржуулах, худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор энэ салбарт тал бүрийн оролцоотой ажилладаг төрийн байгууллага болоод мэргэжлийн холбоодын төлөөлөл нэгдэн ажиллаж эхлэлээ. Энэ нь тендер зохион байгуулах болон сонгон шалгаруулалт хийх бүх л үйл явцыг ил тод, шударга байлгахаар хэрэгжүүлж буй ажлуудын нэг болж байна.  Мөн тус байгууллагын хувьд үйл ажиллагаагаа зөвхөн дотроос биш гаднаас нь ч дүгнэх, оновчтой, зөв алхмуудыг хийхээр зорьж буйн илэрхийлэл юм.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд ШӨХТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Э.Мөнхбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Тэгшдэлгэр, Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хууль, Эрхзүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Очирбат, Монголын Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар, Худалдан авах ажиллагааны түншлэл ТББ-ийн дарга Д.Цэрэнжав мөн тус газрын дарга Ю.Идэрцогт нар багтаж байна.



Мэдээний линк: http://city.time.mn/content/36564.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...