Эхлэл - Нийслэл - Нийгэм
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2011 оны 12 сарын 23

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт 63.4 хувиар буурчээ

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг 2016 он гэхэд бүрэн устгана хэмээн албаныхан хэлж буй. Тэгвэл 2011 онд “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгахад чиглэсэн нөлөөллийн стратеги”-ийн хэрэгжилт, үр дүнгийн тайланг гаргажээ. Тус тайланд хүүхдийн хөдөлмөр орон нутаг болон нийслэл хотод хэрхэн багассаныг онцолсон байна.

Тухайлбал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт Баянхонгор аймагт 85 хувь, Дорнод 65.2, Өвөрхангай 54.9, Дорноговьд 45.2, Төв аймагт 42.5, Налайх дүүрэгт 92.2 хувь тус тус буурчээ. Харин худалдааны захуудад хэрхэн буусныг мөн дүгнэсэн байна. Тухайлбал, “Да хүрээ” захад хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр 100 хувь буурсан бол “Нарантуул” захад 80, “Хангай” зах 66.7, “Барс” зах 50, “Хархорин” 45.1, “Хүчит шонхор” захад 33.3 хувиар буурчээ. Үүнээс орон нутагт 64.2, худалдааны захад 62.5 хувь болтлоо буурсан байна. Энэ нь нийт 63.4 хувь болтлоо буурсан үзүүлэлт аж.

Хүүхдийг бие бялдар, сэтгэл зүй, бэлгийн дарамтад өртүүлэх, газар дор, усны гүнд, аюултай өндөрт болон хязгаарлагдмал орон зайд ажиллуулах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглан ажиллах болон бэлгийн мөлжлөгт өртөх, хүний наймааны хохирогч болох, албадан хөдөлмөр эрхлүүлэх  зэрэг нь хүүхдийн нэн тэвчишгүй хөдөлмөрт тооцдог юм.  

Б.Ариунтуяа

Мэдээний линк: http://city.time.mn/content/4249.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...