Эхлэл - Нийслэл - Нийгэм
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 1 сарын 3

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан сэргээн засалтын кабинет байгуулж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, “АИФО” олон улсын байгууллагын санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  нийгэм,  хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийг ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хөтөлбөрийн талаар өнөөдөр ЭМЯ, Сэргээн засах үндэсний төв, “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн үндэсний зохицуулагч болон бусад төлөөлөл уулзаж ярилцлаа.

 Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар болон тэдний эдийн засгийн чадавхийг нь сайжруулах хэрэгтэйг онцолсон юм. “Тэгш дүүрэн” төсөлд хамрагдсан 12 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Сэргээн засалтын кабинет байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах гарын авлага”, “Цус харвалтын дараах тусламжийн гарын авлага” зэрэг ном, товхимол  хэвлүүлэхээр болжээ.

Манай улс 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй. Энэ нь нийт хүн амын 3.9 хувийг эзэлдэг байна.

Б.Ариунтуяа

Мэдээний линк: http://city.time.mn/content/4666.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...