Эхлэл - Нийслэл - Хот дүүрэг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2011 оны 11 сарын 4

“Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” сургалт болно

Барилгын салбарт ажиллаж буй хуульчдад гэрээний эрх зүй болон барилгын ажил гүйцэтгэх гэрээний талаар онолын цэгцтэй мэдлэг олгох үүднээс www.barilga.mn сайтаас “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” сэдэвт сургалтыг энэ сард зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сургалтад барилгын салбарт ажиллаж буй хуульч, өмгөөлөгч, хуулийн зөвлөхүүд хамрагдаж, барилгын ажил гүйцэтгэх гэрээ боловсруулах, хэрэглэж буй гэрээгээ боловсронгуй болгох, тухайн төрлийн гэрээний хүрээнд хууль зүйн зөвлөгөө өгөх, хамааралтай эрх зүйн маргааныг үр нөлөөтэй шийдвэрлэхэд шаардагдах чадварыг эзэмших, аливаа гэрээ, эрх зүйн маргаанд хууль зүйн үүднээс дүн шинжилгээ хийх чадвар эзэмших юм байна.

Time.mn сайтын сэтгүүлч: М. Хангал

Мэдээний линк: http://city.time.mn/content/949.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...